News

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ДАСГАЛЖУУЛАГЧИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

 ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ДАСГАЛЖУУЛАГЧИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.
Мэдээ

 


Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөгжил, чадавхжуулалт, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Төгсөлтийн дараах дасгалжуулагчийн мэргэшүүлэх сургалт”-ыг Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Биеийн тамирын  сургуультай хамтран зохион байгуулдаг.

 

Энэ жилийн сургалтын нээлт өнөөдөр онлайнаар явагдаж аймаг, дүүргийн  болон спортын холбоодын нийт 53 биеийн тамирын багш, дасгалжуулагч оролцлоо. 

 

Сургалт хуваарийн дагуу  оролцогчдын бүртгэлээр эхэлж БТСУХ-ны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баттулга “Төгсөлтийндараах дасгалжуулагчийн мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах нь” сэдвээр, МУБИС-ийн БТС-ийн Хөтөлбөрийн албаны дарга, доктор (Ph.D) Г.Батцэцэг сургалтын хөтөлбөр, сургалтад ашиглагдах гарын авлага, материалуудыг танилцуулж, мэдээлэл өглөө. 


Сургалтад өсвөрийн тамирчидтай ажилладаг биеийн тамир, спортын чиглэлээр боловсрол олгодог их, дээд сургуулийг биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн, цаашид тасралтгүй тухайн спортын төрлөөрөө дэвшин суралцаж, мэргэших хүсэлтэй  багш, дасгалжуулагч нар суралцана. Нийт 8 долоо хоногийн хугацаанд 20 кредит цагийн хичээл судлах юм. 

 

 

 

 

 

 















Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.