News

УИХ-ЫН БСШУС-ЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮД БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

УИХ-ЫН БСШУС-ЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮД БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.
Мэдээ


МонголУлсын Их Хурлаас 2017 онд баталсан БТС-ын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шалгах, санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн 4-р сард байгуулагдсан.

Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, гишүүдээр Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Б.Жаргалмаа, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Т.Энхтүвшин нарын УИХ-ын гишүүд  томилогдон ажиллаж байна.

БТС-ынтухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий уг ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг,  Ж.Чинбүрэн нар Биеийн тамир, спортын улсын хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, Нийслэлийн спортын төрөлжсөн сургалттай дунд сургууль,  Сүхбаатар, Баянзүрх дүүргийн шинээр баригдаж буй спортын цогцолборын барилгын ажил, үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцлаа.



СПОРТЫНАНАГААХ УХААН, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВД 750 САЯ ТӨГРӨГИЙН БАГАЖ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЖЭЭ.

Монгол Улсын Засгийн газар БТС-ын салбарт спортын шинжлэх ухааны дэвшилтэт арга зүй,техник, технологийг өргөн хүрээтэй нэвтрүүлж, судалгаа шинжилгээнд суурилсан сургалт дасгалжуулалт, спортын анагаах ухааны үйлчилгээ үзүүлдэг болгон хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Засгийн газрын тогтоолоор “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв” бие даасан бүтэцтэйгээр байгуулагдаж,сүүлийн 3 жилийн хугацаанд 750 сая төгрөгийн  багаж, тоног төхөөрөмжөөр хангагдсан. Цаашид тоог нь нэмэгдүүлэх, дутагдалтай багаж тоног төхөөрөмжийг үе шаттайгаар нэмж авах шаардлагатай.





















УЛСЫН ХЭМЖЭЭНД 12 СПОРТЫН ДУНД СУРГУУЛЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.

Спортын төв ордны барилгад БТСУХ-ноос гадна “Спортын төрөлжсөн дунд сургууль” хичээл сургалтаа явуулдаг. Нэг хичээлийн жилд дунджаар 500 орчим сурагч хичээллэдэг. Бокс, чөлөөт бөх, жүдо, хөнгөн атлетик, хүндийн өргөлт, цана, ширээний теннис, шатаргэсэн спортын 8 төрөлд өсвөрийн тамирчин бэлтгэгддэг. Зориулалтын бус байранд 2009 оноос хойш хичээллэж байна. Сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, багтаамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Хичээлийн байрыг шинээр барих ажил Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан.







ГАЗРЫН БОЛОН ӨМЧЛӨЛИЙН МАРГААНТАЙ АСУУДЛААР ХОЛБОГДОХ ГАЗРУУДАД ЧИГЛЭЛ ӨГӨХӨӨР БОЛЛОО.

Засгийн газраас Биеийн тамир, спортын улсын хорооны өмчлөлд байсан Спорт сургалтын төвийн тамирчдын байр, уран сайхны гимнастикийн заалны барилга, эзэмшил газарзэрэг алдагдсан өмч хөрөнгийг төрийн өмчид буцаан авах талаар шийдвэр гарч,хэрэгжиж эхэлсэн бөгөөд хууль хяналтын байгууллагад эхнээсээ шалгагдаж эхлээд байна. Газрын маргаантай холбоотой шүүхийн маргаан сүүлийн 5 жилийн нүүрийг үзэж байна. Хуучнаар уран сайхны гимнастикийн заал буюу Шонхор БТДС-ийн эзэмшиж байсан барилга, Спорт сургалтын төвийн тамирчдын байр, мөн тухайн орчмын газрыг менежментийн хувьчлалаар хувь хүмүүсийн эзэмшилд шилжсэн асуудалтай ажлын хэсгийн гишүүд газар дээр нь танилцаж, газрын болон өмчийн маргаантай асуудлыгсудалж, холбогдох газруудад чиглэл өгөхөөр боллоо.





СҮХБААТАР ДҮҮРГИЙН СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ 40%-ТАЙ БАЙНА.

МУИС-ийн Эдийн засгийн сургууль ард талд баригдаж буй 1000 хүний суудалтай спорт цогцолборын барилга 40 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. Анх 2011 ондбарилгын ажил эхэлсэн ч газрын маргааны улмаас 5 жил барилгын ажил зогсжээ. Улмаар шүүхийн асуудал 2018 онд шийдэгдэж, сүүлийн 2 жилийн хугацаанд улсынтөсөвт тусгагдсан санхүүжилтийн хүрээнд барилгын ажил явагдаж буй. Энэ жилийн ажил ирэх 6 дугаар сард эхлэх юм байна. Энэ цогцолбор нь 25 метрийн 5 зам бүхийусан бассейн, бэлтгэлийн болон стандарт спорт заалны хэсгүүдтэй. Гүйцэтгэгчээрнь “Green resource” ХХК ажиллаж байна.






БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН СПОРТ ЦОГЦОЛБОРЫН АЖИЛ ЗОГСЖЭЭ.

Биеийн тамир, спортын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  салбарын бүтээн байгуулалт, зарим дүүргийн спорт цогцолборыг ашиглалтад оруулах талаар тусгагдсан. Тэдгээрийн нэг болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр  хороонд байрлах 1000 хүний суудалтай 4 давхар спорт цогцолборын барилгын ажил анх 2013 онд эхэлжээ. Одоо гүйцэтгэл нь 80 хувьтай явж байна. 2021 онд улсын төсөвт хангалттай санхүүжилт тусгагдаагүйгээс барилгын ажил зогсжээ. Шалтгаан нь тус цогцолбор үерийн аман дээр байрлалтай. Үерийндалан барих, барилгын ажилтай холбоотой төсөвт өртөг  нь анхны батлагдсан төсвөөсөө 3 тэрбум орчим төгрөгөөр нэмэгджээ.

















БТС-ын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шалгах, санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, дэдажлын хэсгийн гишүүд салбарын хууль эрх зүйн орчин ямар түвшинд байгаатай танилцаж, цаашид хуулийн болон бодлогын баримт бичгийн хүрээнд салбарыг хөгжүүлэхэд хэрхэн дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр  хэрхэн ажиллахаа тодорхойлох юм. Хуулийн  хэрэгжилтийн хүрээнд, зүйл заалт тус бүрээр үнэлгээ хийж, үр дүнгийн хэрэгжилтийн тайлан гаргаж, ирэх 6 сард БСШУС-ын байнгын хороонд танилцуулна. 










Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.