News

“ТОКИО-2020”-Д ОРОЛЦОГЧДЫГ БАЙРШИЛ ТОГТООГЧООР ХЯНАНА.

“ТОКИО-2020”-Д ОРОЛЦОГЧДЫГ БАЙРШИЛ ТОГТООГЧООР ХЯНАНА.
Мэдээ


“Токио-2020” олимпын наадмын тамирчин, дасгалжуулагч, шүүгч, эмч, албаныхан гээд ангилал харгалзахгүй хүн бүр “Токио-2020 олимпын наадамд оролцох журам”-ыг чанд баримтална. Зохион байгуулах хорооны зүгээс энэхүү журмыг дагаж мөрдөх “Батламж бичиг”-ийг Үндэсний олимпын хороодоор нь дамжуулан оролцогчдод илгээж, батламжилна. Ингэснээр олимпын оролцогчдыг “Батламж бичиг”-ийг нь үндэслэн  хилээр нэвтрүүлэх юм байна.

Түүнчлэн хилээр нэвтрэхээс өмнө ойрын хавьтал тодорхойлох COCOA аппликейшн, өдөр тутам биеийн байдлаа хянах эрүүл мэндийн аппликейшныг тус тус гар утсандаа суулгаж, Google map-аа ажиллуулан, Bluetooth- ээ заавал асаана. Ингэснээр Япон улсын хилээр нэвтэрснээс хойших байршлын бүх мэдээллийг, байршил тогтоох болон байршил хадгалах аппликейшны тусламжтайгаар бүртгэж, хяналт тавина. Өөрөөр хэлбэл зохион байгуулах хороонд 28 хоногийн өмнө урьдчилж мэдэгдэх "Үйл ажиллагааны төлөвлөгөө"-нөөс өөр маршрутаар явахыг оролцогч бүрд хоригложээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.