News

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО ОЛИМПЫН БАГАА СОНГОЖЭЭ.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО ОЛИМПЫН БАГАА СОНГОЖЭЭ.
Мэдээ

Монголын чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өнөөдөр (2021.05.24) Спортын төв ордонд болж, "Токио-2020" олимпsн наадамд оролцох баг тамирчдаа сонгожээ.
Хурлаар "Нур-Султан-2019" ДАШТ, энэ жилийн Алматыд болсон Ази тивийн эрхийн тэмцээн, Софид болсон Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхийн саналаар олимпын наадамд оролцуулахаар шийдвэрлэсэн байна.
"Ковид-19" цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээн хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгожээ. Олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-7-ны өдрүүдэд болно.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд насанд хүрэгчдийн УАШТ-ийг есдүгээр сарын 2-6-нд зохион байгуулахаар батлагджээ. Олимпийн наадамд оролцох Монголын тамирчид:
Эрэгтэй:
57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр
65 кг: Төмөр-Очирын Тулга
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл
Эмэгтэй:
50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
53 кг: Бат-Очирын Болортуяа
57 кг: Болдсайханы Хонгорзул
62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
68 кг: Соронзонболын Батцэцэг
76 кг: Очирбатын Бурмаа
Баг тамирчиддаа амжилт хүсье!
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.