News

“ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЦГЭЭЕ” САРЫН АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

 

 

 

Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэхгазар, Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран “Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл зөвамьдралын хэв маягийг хэвшүүлж дадал олгох, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие бялдраа чийрэгжүүлэх, биеийн дархлааг дэмжих”зорилгоор “Дасгал хөдөлгөөн хийцгээе” идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аяныг эхлүүллээ. 




Тус аяны нээлтийн үйл ажиллагааг цахимаар явагдаж аймаг, дүүргийн биеийн тамир, спортын болон эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, албан хаагчид, иргэд оролцлоо. Үйл  ажиллагааг нээж Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, НЭМҮТ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Өнөрсайхан, ДЭМБ-ын Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа нар үг хэлж, иргэдийг үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдан өөрөө өөртөө эрүүл мэндийн үнэгүй хөрөнгө оруулалт хийн, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, гэр бүлийн гишүүд бүр бие бялдраа өөрт тохирсон дасгал хөдөлгөөнөөр чийрэгжүүлж биеийн дархлаагаа дэмжихийг уриаллаа.




Энэхүү аяныг  улсын хэмжээнд зохион байгуулахад 100 орчим байгууллага (ерөнхий зохион байгуулагч 2, хамтран зохионбайгуулагчаар төрийн 61, төрийн бус 26, ивээн тэтгэгч 4 байгууллага) хамтран ажиллаж байна.




Дасгал хөдөлгөөн хийцгээе сарын аянынэгдсэн нээлтийн ажиллагааны үеэр Говь-Сүмбэр, Хэнтий, Увс, Булган, Баянгол,Хан-Уул, Налайх дүүргийн Биеийн тамир, спортын газраас шууд холбогдон, өөрөөрийн нутаг дэвсгэртээ зохиож буй нээлтийн ажиллагааныхаа талаарх мэдээллийг хүргэлээ.




Аяны хүрээнд “Алхах-Гүйх-Дугуй” арга хэмжээ, “Иогоор хичээллэе”, “Шагайт дасгал”-ыг сурталчлах видео хичээлийн цуврал сургалт, Өсвөр насны хүүхдүүдийн дунд /6-7,8-9, 10-11, 12-13/ гар зураг, шүлгийн уралдааныг тус бүр 06 дугаар сарын 02-30-нд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Шатрын тэмцээн”-д ашиглах www.lichess.org вэбсайт танилцуулах сургалтыг 2021 оны 06 дугаар сарын 11,12-нд, “Идэвхтэй хөдөлгөөн ба суугаа хэвмаяг” сургалтыг 2021 оны 06 дугаар сарын 14-18-нд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар онлайн “Шатрын тэмцээн”-ийг 06 дугаар сарын 18-20-нд, Буухиагүйлтийг “УБ-Дорнод аймгийн Матадсум-УБ” чиглэлд 06 дугаар сарын сүүлийн 7 хоногт тус тус зохион явуулна.

 

 




Зохион байгуулагчдын зүгээс Иогийн болон Шагай ашиглан хийх дасгалыг   дүрсжүүлэн /видео/ бэлтгэж Биеийн тамир, спортын улсын хорооны “Биеийн тамир, спортын улсын хороо”, “Эрүүл мэндийнцахим гүйлт 2021”, “Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтэс” цахим хуудас,https://sport.gov.mn/ веб сайтад байршуулах ба  иргэд өөрсдөө тухайн дасгалыг даган дуурайж, бие даан суралцах боломжийг бүрдүүлж буй нь онцлог юм.

 


























 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.