News

САУЭШТ: ТАМИРЧИД БҮХ ТӨРЛИЙН ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГООГ ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЛАБОРАТОРИД ХИЙЛГЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.


Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв тамирчдын эрүүл мэнд, гэмтэл бэртлийг дэвшилтэт техник технологи, өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр оношлуулах зорилгоор “IT” эрүүл мэндийн лабораторитой хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Гэрээнд САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг, “Эн Ар Би” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Наранбаяр нар гарын үсэг зурлаа. Ингэснээр гэрээний дагуу тамирчид тус лабораторид цусны дэлгэрэнгүй, Витаминь эрдэс, микро элемент, элэгний үйл ажиллагаа, вирусын халдвар, нойр булчирхай, зүрх судсны зэрэг бүх төрлийн шинжилгээ болон компьютер томографи, рентген, MRI зэрэг оношилгоог хөнгөлөлттэй үнээр хийлгэх боломжтой боллоо.





Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.