ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн алба, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн төсөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар хамтран “Цэнхэр алт, ой модоо хайрлая” аянд Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо нэгдэж байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасанажлын хүрээнд байгаль орчны тогтвортой менежментийг хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү аянг эхлүүлжээ.
Аяны хүрээнд ойн нөөцийн хомстол, усны бохирдлын эх үүсвэр түүний учир шалтгааныг арилгах, бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд олон нийтэд мэдээлэл өгөх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх үйл ажиллагаа явуулах юм байна.
Нэг хүн 18 мод тарихад насаараа амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан өгдөг. Нийтээрээ мод тарьж байгаль хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлж, байгаль орчны тогтвортой менежментийг хангаж та биднийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой энэхүү аянд нэгдэхийг уриалж байна.