News

ШАГНАЛ


Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Биеийн тамир, спортын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, идэвх зүтгэлийг үнэлж дараах эрхмүүдэд төрийн дээд гаввяа шагнал хүртээлээ.

Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, дэд дарга Ц.Одонбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгын зөвлөх Э.Мөнх-Очир болон бусад албаныхан оролцлоо.

 

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛООР:

·       Монгол улсын 3 удаагийн мистер, Бодибилдингийн спортын хамгийн дээд цол болох үнэмлэхүй аварга Алтанцэцэгийн Энхтайван Монгол Улсын Засгийн газрын шагнал “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол хүртлээ. А.Энхтайван нь Монголын бодибилдингийн спортын түүхийн анхдагчийн нэг бөгөөд 2004-2009 онд МБФХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Монгол улсад анх удаа бодибилдингийн зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулсан шилдэг тамирчин төдийгүй шилдэг менежерийн юм.

 

·       Монгол улсад бодибилдингийн спортыг үүсгэн хөгжүүлэх, бодибилдингийн тамирчдын олон олон амжилтын анхны шанг таталцсан Монголын  мистер, үнэмлэхүй аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, ДАШТ-ий мөнгөн медальт, Монголын бодибилдингийн спортын түүхэн дэх олон улсын анхны медалийг эх орондоо авчирсан Лхашидын Баянхүүд Монгол Улсын Засгийн газрын шагнал “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол хүртээлээ.  

 

·       Монголын спортын салбарт идэвх санаачилгатай ажиллаж,  буудлага спорт болон биатлоны спортыг хөгжүүлэх үйлсэд оруулж буй хүчин зүтгэлийг үнэлж Монголын буудлага спортын холбоо, Монголын биатлоны холбооны Ерөнхийлөгч Энэбишийн Мөнх-Очирт Монгол Улсын Засгийн газрын шагнал “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол хүртээлээ.

 

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР:

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлигаар, Таеквондогийн спортыг хөгжүүлэх их  үйлсэд тасралтгүй 30 жил хөдөлмөрлөж буй МТХ-ны тэргүүлэгч гишүүн, дасгалжуулагч Сэмжидсүрэнгийн Ган-Эрдэнэд Монгол Улсын Гавьяат Дасгалжуулагч цол олголоо. С.Ган-Эрдэнэ дасгалжуулагчийн удирдан зохион байгуулсан баг тамирчид Монголын спортын түүхэнд анх удаа олимпын эрх авч, Рио-2016 зуны олимпын наадамд амжилттай оролцон 8-р байр, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 16 медаль, олон улсын А зэрэглэлийн тэмцээний 320 медаль хүртэж Монгол улсад орчин үеийн спорт үүсэж хөгжсөний 100 жил, Монголын таеквондогийн холбооны 30 жилийн түүхэнд цоо шинэ амжилтуудыг гаргахад онцгой гавьяа байгуулжээ. С.Ган-Эрдэнэ дасгалжуулагч 2003 онд БТС-ын тэргүүний ажилтан, 2012 онд Төрийн дээд шагнал Алтан-гадас одон хүртэж, 2015 онд МҮОХ-ны тэргүүн дээд шагнал Бөртэ чоно наадмын шилдэг ЕНБД-аар шалгарч байсан. Одоо баг тамирчидтайгаа ажиллахын хажуугаар МБХ-ны тэргүүлэгч гишүүний сонгуульт албыг хашиж байна.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.