News

“ҮНЭГҮЙ ФИТНЕСС” –ИЙН ЗАЛУУСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА


Цахим орчин дахь “Үнэгүй фитнес” группэд сонирхлоороо нэгдсэн залуус өглөө бүр 06.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цуглаж дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжиж эхэлснийг та бүхэн мэднэ. Энэхүү группийг анх фитнесийн багш Л.Саруулбат санаачлан үүсгэсэн түүхтэй. Түүний санаачилсан арга хэмжээг өргөн цар хүрээтэй зохион байгуулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дасгал хийж дархлаагаа дэмжих үйл хэрэг болгоход нь Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хороо дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Харилцан ойлголцлын санамж бичигт БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, “Үнэгүй фитнес” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Л.Саруулбат нар гарын үсэг зурлаа.

Ингэснээр Монгол улсын үнэт баялаг ард түмний эрүүл мэндийг хамгаалах, цар тахлын үед дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжих, нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлнэ.





Хуваалцах:

Холбоотой мэдээлэл