“Токио-2020” олимпыннаадам 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд ЯпонУлсад зохион байгуулагдана. Тус наадамд Монгол Улсаас түүхэндээ хамгийн олонспортын төрлөөр буюу нийт 10 төрлөөр 43 тамирчин оролцох юм.
Харин “Токио-2020”паралимпын наадам 2021 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ныөдрүүдэд болно. Тус наадамд Монгол Улсаас пара спортын 6 төрөлд 9 тамирчинэрхээ аваад байна.
Баг, тамирчдад амжилтхүсэх ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол УлсынТөрийн далбааг олимпод оролцох Монголын багийн ахлагч Б.Баттүшигт гардуулан өглөө.
МОНГОЛУЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ТАМИРЧДАД АМЖИЛТ ХҮСЭЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
“Эрхэм хүндэт олимп,паралимпын баг тамирчид, дасгалжуулагчид аа! Албаны төлөөлөгчид өө!
Монгол Улсын Үндэснийшигшээ багийн тамирчид “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд спортын 10төрлөөр 43 тамирчин, зуны паралимпын XVI наадамд 6 төрлөөр 9 тамирчин оролцохэрхээ авсан байна.
Тусгаар тогтносонМонгол Улсын ард түмний хийморь золбоо, итгэл сэтгэлийг тээсэн тамирчид мааньолимпын бэлтгэл сургуулилтаа эх орондоо ханган хурд хүч, авхаалж самбаа, эрзориг, тэсвэр хатуужлаа сорихоор Токиог зориход бэлэн болсон байна.
Энэ удаагийн олимподманай баг тамирчид анх удаа шинээр спортын тоглоомын “3х3” сагсан бөмбөг,ширээний теннисний төрлөөр олимпын эрх авсанд талархаж байгаагаа илэрхийлье.
“Токио-1964” олимпоосМонгол Улсын олимпын түүхийн хуудсыг эхлүүлсэн, “Бээжин-2008” олимпоос анхныалтан медаль авсан бахархалт амжилтыг ахиулах, олимпын шинэ аваргуудыгтөрүүлэх, Монголын спортын түүхэн замналыг баяжуулах чухал хариуцлагатай цагмөч бидний өмнө тулгараад байна.
Хүн төрөлхтний эвнайрамдлын бэлгэ тэмдэг олимпын наадамд Монголын баг, тамирчид, дасгалжуулагчид2008 оны Бээжингийн олимпоос “Олимпын аваргууд”-ыг өлгийдөн авсан цаг саяхансанагдаж байна.
“Токио-2020” зуныолимпод бэлтгэх стратеги хөтөлбөрт тусгасан эрхийн болзлоо биелүүлэхэд төр,засгаас анхаарал хандуулж, олон байгууллага, хүмүүсийн хичээл зүтгэл, дэмжлэгтуслалцаа үзүүлснийг Та бүхэн санаж, олимпын наадамдаа өндөр хариуцлагатайоролцож, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг даалгавраа нэр төртэй биелүүлнэгэдэг гүнээ итгэж байна.
Та бүхнийг дэлхийнийтэд тархаад байгаад цар тахлын үед ард түмнийхээ сэтгэл санааг өндөрт өргөн,итгэл найдварыг дааж, Токиогийн тэнгэрт Монгол Улсын Төрийн дууллыгэгшиглүүлэн, алтан соёмбот Төрийн далбаагаа олонтаа мандуулахын өлзийтэй сайханерөөлийг өргөн дэвшүүлье. Амжилт хүсье!” гэлээ.
Дараа нь тамирчдыгтөлөөлж “3х3” сагсанбөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчин О.Хулан үг хэлэв.Тэрбээр “Тамирчид бид бүхэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед халдвархамгааллын дэглэмийг сайтар баримтлан өдөр бүр бэлтгэл сургуулилтаа чанартайхийж, төр засаг, ард түмнийхээ итгэлийг алдалгүй олимпын наадамд өндөр амжилтгарган оролцохыг хичээн ажиллаж ирлээ. Тамирчид бид хувийн зохион байгуулалт,сахилга батаар сайн байж, Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос тавьсаншаардлага, дүрэм журмыг сайтар сахиж, допингоос ангид байж, улс орнуудынтамирчидтай шударга өрсөлдөн өндөр амжилт гаргахаа Төрийн их цагаан сүлднийхээөмнө батлан илэрхийлье” гэлээ.
Баг, тамирчдад амжилтхүсэх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар,Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Биеийнтамир, спортын Улсын хорооны дарга Ц.Шаравжамц, Биеийн тамир, спортын Улсынхорооны дэд дарга Ц.Одонбаяр, ОУОХ-ны гишүүн, Монгол үндэсний олимпын хороо/МҮОХ/-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, “Токио-2020” олимпын наадамд оролцохМонголын багийн ахлагч Б.Баттүшиг, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчЦ.Наранбаатар, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн баатарЭ.Бадар-Ууган, Монголын үндэсний паралимпын холбооны /МҮПХ/-ны Дэд ЕрөнхийлөгчШ.Сүрэнхорлоо, МҮПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат, Үндэсний шигшээбагийн Ерөнхий дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтохнарын төлөөлөгчид болон “Токио-2020” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдынтөлөөлөл оролцов.
Ташрамд дурдахад,“Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд оролцох баг, тамирчдын хувцасхэрэгслийн загварыг бүтээх нээлттэй уралдаанд “Мишел Амазонка” ХХК-ийн“Хийморь” загвар шалгарсан байна.
“ТОКИО-2020”ОЛИМПЫН НААДМЫН БУУДЛАГЫН ТӨРӨЛД:
О.Гүндэгмаа,Э.Даваахүү, О.Есүгэн, Ц.Анударь,
БАЙТХАРВААНЫ ТӨРӨЛД:
Б.Отгонболд,Б.Урантунгалаг,
“3Х3”САГСАНБӨМБӨГИЙН ТӨРӨЛД:
О.Хулан, М.Цэрэнлхам,Э.Чимэддолгор, Б.Солонго, Б.Болор-Эрдэнэ, Д.Ганзул,
БОКСЫНТӨРӨЛД:
Э.Цэндбаатар,Б.Чинзориг, М.Мягмаржаргал,
ЖҮДОГИЙНТӨРӨЛД:
Д.Амартүвшин,Ё.Басхүү, Ц.Цогтбаатар, Саид Моллаи, Г.Алтанбагана, Л.Отгонбаатар,Ө.Дүүрэнбаяр, М.Уранцэцэг, Л.Сосорбарам, Д.Сумъяа, Б.Ганхайч, О.Мөнхцэцэг,
ЧӨЛӨӨТБӨХИЙН ТӨРӨЛД:
Э.Бэхбаяр, Т.Тулга,М.Лхагвагэрэл, Ц.Намуунцэцэг, Б.Болортуяа, Б.Хонгорзул, Х.Болортуяа,С.Батцэцэг, О.Бурмаа,
ХӨНГӨНАТЛЕТИКИЙН ТӨРӨЛД:
Б.Сэр-Од, Ц.Бямбажав,Б.Мөнхзаяа,
ХҮНДИЙНӨРГӨЛТИЙН ТӨРӨЛД:
М.Анхцэцэг,Э.Билэгсайхан,
ШИРЭЭНИЙТЕННИСНИЙ ТӨРӨЛД:
Э.Лхагвасүрэн,Б.Болор-Эрдэнэ,
УСАНДСЭЛЭЛТИЙН ТӨРӨЛД:
М.Дэлгэрхүү,Б.Энххүслэн нарын тамирчид өрсөлдөнө.
“ТОКИО-2020”ПАРАЛИМПЫН НААДМЫН ПАРА БУУДЛАГЫН ТӨРӨЛД:
З.Ганбаатар,
ПАРАБАЙТ ХАРВААНЫ ТӨРӨЛД:
Н.Мөнхбаатар,
ПАРАПАУЭРЛИФТИНГИЙН ТӨРӨЛД:
Э.Содномпилжээ,
ПАРАТАЭКВОНДОГИЙН ТӨРӨЛД:
Г.Болор-Эрдэнэ,Х.Энхтуяа,
ПАРАЖҮДОГИЙН ТӨРӨЛД:
А.Мөнхбат, С.Ядамдорж,
ПАРАХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТӨРӨЛД:
Д.Саруултөгс,П.Энхманлай нарын 9 тамирчин эрхээ аваад байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.