Токио-2020 зуны олимпын наадмын Скейтбоардын тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Японы 13 настай тамирчин Момижи Нишия алтан медаль хүртэж, энэ төрлөөр эх орондоо хамгийн анхны олимпын медалийг авчирчээ. Тэрээр энэ онд Ромд болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртээд байж. Тэгвэл удаах байрт нутаг нэгт тамирчин, 16 настай Фуна Накаяама шалгарч, мөнгөн медаль хүртсэн байна. Харин өмнөх өдөр нь явагдсан эрэгтэйчүүдийн ангилалд мөн л Японы 22 настай Юто Хоригомэ алтан медаль хүртсэнээр олимп зохион байгуулагч орон скейтбоардын төрөлд түүхэн амжилт тогтоожээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.