Галсангийн Дашзэвэг
(1937-2021)
Биеийнтамир Спортын Улсын Хорооны дарга асан Монгол улсын эрүүлийг хамгаалахынгавьяат ажилтан, АУ-ны доктор, профессор Галсангийн Дашзэвэг өвчний улмаас2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр таалал төгсөж, биеийн тамир, спортын салбартхүнд гарз тохиолоо.
Г.Дашзэвэгнь 1937 оны 10 дугаар сарын 28-нд Дорноговь аймгийн Баянмөнх одоогийн Өргөн сум"Муруй хавирга" хэмээх газар малчин ард Галсангийн 5 дах хүү болонтөрсөн. 1944 онд сумын бага сургууль, 1948 онд Улаанбаатар хотод Офицерын сургууль, 1954 онд Д.Сүхбаатарын нэрэмжитцэргийн ерөнхий сургууль, 1956-1961 онд Монгол улсын Их сургуулийн анагаахухааны факультет, 1971 онд ЗХУ-ын Москва хотын Анагаах Ухааны нэгдүгээр ДээдСургуулийн аспирантурт тус тус суралцсан.
Тэрээр ажилхөдөлмөрийн гараа 1961 оны 7 сараас эхлэн МАХН-ын Төв Хороонд редактор, 1964оны 10 сараас Анагаах Ухааны Дээд Сургуулийн багш, 1965 оны 9 сараас тэнхимийнэрхлэгч,1974 оны 12 сараас Анагаах Ухааны Дээд сургуулийн эрдэмтэн нарийнбичгийн дарга, 1975 оны 11 сараас орлогч декан, декан, сургуулийн эрдэмтэннарийн бичгийн дарга, 1979 оны 8 сараасАнагаах Ухааны Дээд Сургуулийн эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн орлогч захирал,МАХН-ын Төв Хорооны шинжлэх ухаан, боловсрол, эрүүлийг хамгаалахын хэлтсийнорлогч эрхлэгч, 1989-1990 онд БНМАУ-ын Биеийн тамирСпортын Улсын Хорооны дарга бөгөөд Монголын Үндэсний Олимпын Хорооныерөнхийлөгч, Монгол Улсын Эрүүл Мэндийн дэд сайдаар тус тус үр бүтээлтэйажиллаж, эх орныхоохөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан ажилсаг, хөдөлмөрчнэгэн байв.
Монгол Улсынтөр, нийгмийн үйл хэрэг, эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд олонжил үр бүтээлтэй ажилласан түүний гавьяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, 1976 онд “Эрүүлийгхамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг”, 1981 онд “Алтан гадас” одон, 1987онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90жилийн ойн хүндэт медалиуд, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамир,спортын тэргүүний ажилтан цол тэмдэг, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийнойн медаль, 2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол УлсынЭрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цол, тэмдгээр тус тус шагнажээ. Мөн БүгдНайрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Болгар Ард Улсын найрамдлыгбэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн 1985 онд тус улсын Төрийн зөвлөлийншийдвэрээр “Төрийн зөвлөлийн хүндэт медаль”-иар шагнагдсан.
Г.Дашзэвэгнь БНМАУ-ын Биеийн тамир Спортын Улсын Хороонд ажиллах хугацаандаа спортынсалбарыг өөрчлөлт шинэчлэлтийн нөхцөл байдалд нийцүүлэн хөгжүүлэх үйлст чухалхувь нэмэр оруулан ажилласан билээ.
Талийгаачийн эх орноо гэсэн халуун сэтгэл, хөдөлмөрч,уйгагүй, нөхөрсөг зан чанар, биеийн тамир, спортын салбарын хөгжил дэвшлийнтөлөө хийж бүтээсэн хөдөлмөр зүтгэл, амжилт бүтээл бидний сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.