Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг зуны XXXII олимпын наадам Токио хотноо 16 өдрийн турш үргэлжилж, өнөөдөр хаалтаа хийнэ. Уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн олимпын сүүлчийн өдөр Саппоро хотод явагдаж, манай марафонч Ц.Бямбажав 2:21:32 секундын амжилтаар 55-р байр бичигдлээ. Энэ нь түүний улирлын шилдэг амжилт болж байна. Харин гавьяат тамирчин Б.Сэр-Од 35 дахь км-т замаас гарч, бариалж чадсангүй. Нийтдээ 106 марафонч оролцоход 30 марафонч замаа дуусгаж чадсангүй.
Харин Рио-2016 зуны XXXI олимпын аварга, Кенийн гүйгч хамгийн ойрын өрсөлдөгчөөсөө минут 20 секундын өмнө барианд орж, өмнөх олимпын амжилтаа бататгаж, хошой аварга боллоо.
МАРАФОН:
I байр- Kipchoge Eliud (KEN) 2:08.38
II байр- Nageeye Abdi (NED) 2:09.58
III байр- Abdi Bashir (BEL) 2:10.00
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.