"Токио-2020" Зуны Паралимпын XVI наадмын 11 дэх өдөр /2021.08.31/ Монголын баг тамирчдын тэмцээн буудлагын спортын төрлөөр үргэлжилнэ.
Өнөөдөр Олон Улсын хэмжээний мастер Зандраагийн Ганбаатар 10 метрийн хийн гар бууны дасгалд өрсөлдөнө. Түүний дасгалын тэмцээн Токиогийн цагаар 12 цагт эхэлнэ.
Маргааш хөнгөн атлетикийн төрөлд Р.Энхманлай /100 м гүйлт/, Д.Саруултөгс /зээрэнцэг шидэлт/ нар хурд, хүч, ур чадвараа сорино.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.