"Токио 2020" паралимпын XVI наадмын хөнгөн атлeтикийн эрэгтэйчүүдийн тэргэнцэртэй Т53 ангилалд Олон улсын хэмжээний мастeр П.Энхманлай өрсөлдлөө. Түүний гараанд өндөр амжилт үзүүлсэн Тайланд, Франц улсын тамирчид цааш өрсөлдөх эрхээ авч манай тамирчин хэсэгтээ долдугаар байрт орсноор тэмцээнээ дуусгалаа. П.Энхманлай 15.97 секунд хурдлан улсынхаа дээд амжилтыг шинэчилж тогтоов.
Зуны Паралимпын XVI их наадамд оролцсон П.Энхманлай 1964 оны Токиогийн олимпын наадмын цэнгэлдэх хүрээлэнгийн буурин дээр баригдсан Японы Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд хурд, хүчээ сорьж нэгэн түүхэн амжилтын эзэн болж байна. Энэхүү цэнгэлдэх хүрээлэнд уралдсан Монголын анхны тамирчин болж байгаараа онцлог юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.