News

БТСУХ-НЫ СУЛ ОРОН ТООНЫ ЗАХИАЛГЫН ДАГУУ ТУСГАЙ ШАЛГАЛТЫН ТОВ ЗАРЛАГДЛАА.

БТСУХ-НЫ СУЛ ОРОН ТООНЫ ЗАХИАЛГЫН ДАГУУ ТУСГАЙ ШАЛГАЛТЫН ТОВ ЗАРЛАГДЛАА.
Хүний нөөцийн ил тод байдал

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй байдаг. Энэ дагуу Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос удирдах болон гүйцэтгэх 5 албан тушаалын сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсний дагуу тусгай шалгалтын тов гарлаа.
Төрийн албаны зөвлөлөөс төрийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн сул орон тооны захиалгыг хууль тогтоомжийн дагуу гарсан эсэх, ажлын байранд тавигдах шаардлага, ангилал, зэрэглэл, холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа зэргийг нягтлаж, тусгай шалгалтын зарыг https://hh.csc.gov.mn/ цахим хаягт байршуулдаг.
Биеийн тамир, спортын улсын хорооны захиалгаар дараах ажлын байран дээр тусгай шалгалт зарлагдлаа. Үүнд:
1.Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн Гадаад харилцааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн;
2.Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн Салбарын гадаад харилцааны зохицуулалт, ёслол протокол хариуцсан мэргэжилтэн;
3.Бодлого, төлөвлөлтийн газрын Магадлан итгэмжлэл, стандартын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн;
4.Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн Спортын тэмцээн, наадмын тогтолцоо, зохион байгуулалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн;
5.Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн паралимпын шигшээ багийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалын сонгон шалгаруулалт явагдана.
Эдгээр албан тушаалын тусгай шалгалтын сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг https://hh.csc.gov.mn/?sector_id=02001001&offset=1... холбоосоор, бүртгүүлэх бол: /www.csc.gov.mn/ хаягаар хандана уу.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.