МонголУлсын Үндэсний шигшээ багийн тамирчид, “Токио-2020” зуны олимпын наадамдспортын 10 төрлөөр 43 тамирчин, Паралимпын наадамд 6 төрлөөр 11 тамирчиноролцож, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамдбэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ олимпын наадамд амжилттай оролцсонтамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд засгийн газрын мөнгөн шагнал, батламжийггардуулсан бол өнөөдөр Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир,спортын улсын хорооны удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтад Токио-2020 паралимпын наадмын алтан медальт, гавьяаттамирчин Э.Содномпилжээ, Токио-2020олимпын наадмын мөнгөн медальт,Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин С.Моллай, Токио-2020 олимпыннаадмын хүрэл медальт, гавьяат тамирчин, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийнтамирчин М.Уранцэцэг, Токио-2020олимпын наадмын хүрэл медальт,Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Цогтбаатар нар оролцлоо.
Токио-2020Олимпын наадмын хүрэл медальт, Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчинБ.Болортуяагийн хувьд ДАШТ-доролцохоор Норвегийн Осло хотыг зорьсон тул эзгүй байлаа.
Уулзалтынүеэр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц хэлэхдээ” “Гурван жилийн дараа болох Парис-2024 зуны олимпын наадмын бэлтгэл ажилд спортхолбоодоо дэмжин ажиллаж, хамтдаа Монгол Улсын Төрийн дууллыголимпынтэнгэрт олон удаа эгшиглүүлэхийн төлөө хамтдаахичээцгээе” гэж онцоллоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.