Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон Улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцуулах замаар мэргэшүүлэн бэлтгэж, өөрийн улсад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг бодитойгоор шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилготой. Түүнчлэн Япон хүмүүстэй харилцаа тогтоон, ирээдүйд хоёр улсын түншлэлийг бэхжүүлэх зорилттой юм.
Монгол Улсад 2001 оноос хэрэгжиж байгаа энэхүү төслийн хүрээнд манай улсаас 337 оюутан суралцан төгсөж, Засгийн газрын холбогдох байгууллагууд, их дээд сургуулиуд, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
Докторын хөтөлбөр нь 2016 оноос элсэлт авч эхэлсэн. Энэ жилийн тухайд 15 магистр оюутан, 1 доктор оюутныг сонгон шалгаруулж, Япон улсын их, дээд сургуульд илгээж, тус тусын мэргэжлээр англи хэлээр (Магистр: 2 жил, Доктор: 3 жил) суралцуулах юм.
Танилцуулга семинар : 9 дүгээр сарын 18 (Бямба)-ны өдөр элсэлтийн танилцуулга семинарыг цахимаар (Ажлын өдрүүдэд 18:30-аас, амралтын өдрүүдэд 11:00-аас) зохион байгуулагдана.
Сургуулийн танилцуулга:
Олон улсын их сургууль,
9-р сарын 17 (Баасан) 17:00~17:40
Сайтамагийн их сургууль,
9-р сарын 27 (Даваа) 16:00~16:40
Нагаокагийн их сургууль,
9-р сарын 28 (Мягмар) 16:00~16:40 тус тус хийгдэнэ.
Семинарыг хүсэлтийн дагуу байгууллагууд дээр нь очиж зохион байгуулахаас гадна сургууль бүрийн танилцуулгыг хийхээр төлөвлөж байна. Танилцуулга семинарт урьдчилан бүртгүүлэх шаардлагатай.
JDS хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://jds-scholarship.org/ цахим хуудсаар, эсвэл JICE JDS Төслийн Монгол дахь Оффис (jds.mongolia@jice.org) -оос авна уу.
Суралцах чиглэлийг хүснэгтээс харах боломжтой.
Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр (2021) Салбар чиглэлүүд болон хүлээн авах их дээд сургуулиуд, Докторын суралцах чиглэл нь магистрын хөтөлбөртэй ижил боловч хүлээн авах их сургуулийг тохируулаагүй болно.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.