ДАЛАНЗАДГАД ХОТНОО ЖҮДО БӨХИЙН НАСАНД ХҮРЭГЧДИЙН УАШТ БОЛНО.
Монгол Улсад жүдо бөхийн спорт үүсэж хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан орон нутагт жүдо бөхийг сурталчлах, Үндэсний шигшээ баг бүрдүүлэх тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээн энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Өмнөговь аймгийн Биеийн Тамир Спортын Газар, Монголын Жүдо Бөхийн Холбоо, Өмнөговь аймгийн жүдо бөхийн холбоо болон бусад аж ахуй нэгжүүд хамтран зохион байгуулна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.