News

Мөсний шагай харвааны багийн төрөлд Архангай аймаг, мөсний сур харваанд Н.Доржготов түрүүлэв

 

Монголын үндэсний спортын VII наадмын өвлийн төрлийн тэмцээн (мөсөн шагай мөсний сур харваа) “Асем вилла”-гийн хойно орших Туул голын мөсөн талбайд болжбайна. Энэхүү наадам нь дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг юм. Энэ жилийн наадамд30 баг (21 аймаг, есөн дүүрэг)-ийн нийт 426 (мөсний шагай харваанд 126, мөсний сур харваанд 300) харваач цэц мэргэнээ сорьжбайна. Мөсний шагай харвааны багийн төрөлд Үлэмж гарамгай дархан мэргэнЛ.Жамсранжав ахлагчтай Архангай аймгийн баг түрүүлсэн бол дархан мэргэнД.Ууганбаяр ахлагчтай Чингэлтэй дүүрэг, улсын хошой мэргэн Д.Батсайханахлагчтай Баянзүрх дүүргийн баг удаалав. Харин мөсний сур харвааны цуваахарваанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, залуу харваач Н.Доржготов 20сумнаас 20 онож, алтан медаль хүртлээ. Удаах байрт Багахангай дүүргийн тамирчинН.Алтансүх, Дархан-Уул аймгийн харваач Т.Ихтамир нар оров. Маргааш тус тэмцээнөндөрлөх бөгөөд мөсний шагай харвааны цуваа харваа, мөсний сур харвааны багийншигшээ тоглолт болж, дүн эцэслэгдэх юм.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.