"Бээжин 2022" өвлийн паралимпын наадмын гүйлтийн цанын ойрын зайн уралдаан болж, манай улсын хоёр цаначин хүч сорив. Энэ уралдаанд тэших техникээр 25 тамирчин 1.2 км-ын зайд өрсөлдөхөд Б.Ганболд 18, Ц.Дашдорж 19 дүгээр байрт хурдаллаа. Тус зайд эхний 12-т багтсан тамирчин дараагийн шат буюу хагас шигшээд шалгарсан юм. Б.Ганболдын хувьд 13 дугаар гараанаас гарч 3:05 минутын хугацаанд замаа дуусгасан бол Ц.Дашдорж 11 дүгээр гараанаас гарч уралдан 3:07 минутанд замаа гүйцээн барианд оржээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.