“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян 16 дахь өдөртөө болж байна. Аяны хүрээнд өнөөдөр 7692 иргэн 156 заал, дөрөв фитнесс, нэг иог, хоёр клуб, чийрэгжүүлэх танхим 82, зургаан соёлын төв, гурван усан бассейнаар үнэ төлбөргүй үйлчлүүлэн идэвхтэй дасгал хөдөлгөөнд хамрагдлаа. Үүнээс гадна энэ өдөр 200 байгууллага тус аянд нэгдсэн мэдээ байна. Өнөөдөр улсын хэмжээнд Ховд аймгийн иргэд (836) хамгийн идэвхтэй байв. Аян эхэлснээс хойш 16 хоногт Ховд аймгийн 6753 иргэн дасгал хөдөлгөөнд хамрагдаж, улсдаа тэргүүлж байна. “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 78.174 иргэн дасгал хөдөлгөөнд сайн дураар биечлэн оролцжээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.