News

Сэлэнгэ аймагт 06:30-07:30 цагийн хооронд зумба фитнесс, нийтийн бүжгийг үнэ төлбөргүй болгожээ


“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян 17 дахь өдрөө өрнөж, аянд нэгдэх оролцогчийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, цар хүрээ нь улам өргөжиж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газраас усан бассейнаа иргэддээ үнэ төлбөргүй үйлчлэх шийдвэр гаргасан ньсаяхан. Иргэд энэ шийдвэрт ам сайтай байна, оролцогчийн тоо ч өссөөр байна. Тус аймагт өнөөдрийн байдлаар долоон сумын спорт цогцолбор, хоёр фитнесс, нэгспининг клубт 3101 иргэн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийжээ. Аймгийн хэмжээнд 12 цэгээс “Илүүдэл жингүй-Эртэч Монгол”аян иргэдэд хүрч байгаа юм. Онцолж хэлбэл, тус аймагт энэ өдрөөс эхлэн 06:30-07:30 цагт зумба фитнесс, нийтийн бүжгийг иргэдэд үнэ төлбөргүй үйчилж эхэлжээ.   

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.