Өнөөдөр Казах түмний үндэсний баяр тохиож байна. Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосны ерөөл болгож, Наурызын баярын мэндийг эх орны дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа казах түмэндээ дэвшүүлье. Үндэсний соёл, ёс уламжлалаа өвлөж, хөдөлмөр тэмцлийн гарамгай амжилтаараа Монгол Улсын нэрийг дуурсгасан спортын алдартан, зүтгэлтэн казахчуудын дундаас олноор төрөн гарсан. Өвөг дээдсийнхээ бахархам энэхүү түүхийг казах залуучууд маань залгамжлан, эх орныхоо нэрийг дуурсгасан тамирчдын суу алдар мөнх оршино гэдэгт бүрэн итгэлтэй байна. Нийт казах түмэн минь элгээрээ энх амар, төрлөөрөө түвшин амгалан байхыг хүсэн ерөөе.
ЗГТА, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.