News

Дарханы спорт цогцолборын барилгын ажлыг эрчимжүүлнэ

 

Дархан-Уул аймгийн 2200 хүний суудал бүхий Спорт цогцолборын барилгын ажлын явцыг эрчимжүүлэхээр захиалагч тал болох Биеийн тамир, спортын улсын хороо, хяналт тавихаар Барилгын хөгжлийн төвөөс ажлын хэсэг гарч, Дархан-Уул аймагт ажилалаа. Тус барилгын ажлыг “Нэмбар” ХХК 2011 оноос эхлэн гүйцэтгэж байна. Хүлээлгэн өгөх хугацаа нь 2020 он юм. Барилгын ажил удааширсан шалтгаанаа 2013 онд царцаагдсан, ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хилийн хорио болон хөл хорионоос болж хугацаа алдсан, барилгын материалын үнэ өсөж хомсдол үүсэж, тээвэрлэлт удааширсан хэмээн гүйцэтгэгчийн зүгээс учирлаж байна. Харин захиалагч талаас барилгын ажлыг эрчимжүүлэх хүрээнд ажиллах хүчийг нэмэгдүүлж, тайлан мэдээллээ тогтмол өгч байх үүрэг өгөв. Барилгын ажлын явц 80 гаруй хувьтай өрнөж байгаа бөгөөд энэ ондоо багтаан дотор болон гадна засал, галын систем, гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг хийж дуусгана хэмээн хэллээ. Цаашид уг барилга байгууламжийн өдөр тутмын хяналтыг Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас тавих юм. Энэхүү цогцолбор нь бүс нутгийн болон олон улсын түвшний спорт, соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулахад шаардлага хангасан байгууламж болох юм. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.