News

Нийслэлийн эрүүл мэндийн салбар “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд нэгдлээ

 

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян 42 дахь өдрөө боллоо. Аян эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл 491.225 иргэн идэвхтэй дасгал хөдөлгөөнд хамрагджээ. Өнөөдөр улсын хэмжээнд 22.387 иргэн 289 заал, 48 фитнесс, 72 гадаа талбай, 42 клуб, 253 чийрэгжүүлэх танхим, 60 соёлын төв, есөн усан бассейнаар үнэ төлбөргүй үйлчлүүлж, “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг дэмжин оролцож байна. Түүнчлэн Нийслэлийн эрүүл мэндийн салбарын хэмжээнд тус аяныг дэмжиж, НЭМГ-ын даргын А/41 тоот тушаалаар гарган ажиллаж эхэллээ. Энэ хүрээнд хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, иргэн, гэр бүл, байгууллага, хамт олныг эрүүл амьдралын зөв дадалтай болгох зорилгоор тус аянд нэгдэж байна. Нийслэлийн хэмжээнд 26 дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, 156 өрхийн эрүүл мэндийн төв, 1000 гаруй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага дэмжин оролцож буйг онцлон дурдая.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.