News

Монголын бүх ард түмний спортын наадмын жүдо бөхийн тэмцээний хуваарь өөрчлөгдлөө

 

Монголынбүх ард түмний спортын XV наадмын Зохион байгуулах хорооны 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрийг хүргүүлж байна. Засгийн газрын 2022 оны 4дүгээр сарын 13-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсад зохион байгуулах олон улсын тэмцээний жагсаалтад жүдо бөхийн Их дуулга тэмцээний зохион байгуулах хугацаа нь Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээний жүдо бөхийн тэмцээнтэй давхцаж байна. Иймд Монголын жүдо бөхийн холбооноос ирүүлсэн хүсэлт болон Наадам зохион байгуулах хорооны шийдвэрлэлтийг хүргүүлж байна. Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээнийжүдо бөхийн тэмцээн товлосон хугацаа өөрчлөгдөж, 2022 оны тавдугаар сарын10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо. 



Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.