News

Зүүн бүсийн сургалт амжилттай болж өндөрлөлөө

 

    ЮНЕСКО-ийн “Спортдахь допингийн эсрэг сан”-гийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Спортын холбоодындопингийн эсрэг үйл ажиллагааг сайжруулах нь төслийн хүрээнд Зүүн бүсийн сургалтамжилт боллоо. Зүүн бүсийн сургалтад гурван аймгийн (Сүхбаатар, Дорнод, Хэнтий)Биеийн тамир, спортын газрын албан хаагч, дасгалжуулагч, спортын холбоодындасгалжуулагч, өсвөрийн шигшээ багийн тамирчин зэрэг 60 хүн хамрагдав. Сургалтыннээлтэд Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Л.Мөнхзаяа,  Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого,төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл нар сургалтад хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд ханданүг хэлэв.

Тус сургалтандОлон улсын болон дотоодын допингийн эсрэг хууль тогтоомж зөрчсөн тохиолдолдторгууль, хариуцлага хүлээлгэх, допингийн эсрэг хууль тогтоомж, түүнийг хэрхэнхэрэгжүүлэх тухай Олон улсын болон Азийн буудлагын холбооны эмнэлэг допингийнхорооны гишүүн Н.Цогтсайхан, Допинг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх арга зам,Допинг хэрэглэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн боловсролын хөтөлбөрүүд,допингийн шинжилгээ, Хориглосон бодис, арга түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө,эмчилгээний зорилгоор чөлөөлөх стандартын талаар Спортын анагаах ухаан, эрдэмшинжилгээний төвийн анагаах ухааны албаны дарга М.Булган, Нийгэм дэх допингийннөлөөлөл, тамирчдын зан байдалд допингийн нөлөөлөл сэдвээр Спортын анагаахухаан, эрдэм шинжилгээний төвийн Эрдэм шинжилгээний албаны дарга Б.Батцэнгэлнар илтгэл тавьлаа.

Сургалтааророн нутагт ажиллаж буй Биеийн тамир, спортын газрын албан хаагчид,дасгалжуулагч, спортын холбоодын дасгажуулагч, ерөнхий боловсролын сургуулийнбиеийн тамирын багш нар, өсвөрийн шигшээ багийн тамирчдад допингийн эсрэгмэдлэг, мэдээлэл олгох, хандлагыг сайжруулах, олон улсын болон дотоодын тэмцээннаадамд оролцогчдод допингийн эсрэг үйл ажиллагааны талаар болон допингийнхориотой бодис, тэдгээрийн хорт нөлөөний талаар мэдлэг олгосон ач холбогдолтойсургалт болж өндөрлөлөө.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.