News

“Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцав


 “Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл хийв. Энэ талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц танилцуулсан.

    Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 ондхэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан биеийн тамир, спортын 3 зорилт, 16 арга хэмжээг холбогдох журмын дагуу Биеийн тамир, спортын улсын хороо болон аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын байгууллагын 2020-2024 стратеги төлөвлөгөө, жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг ханган, биелэлтийн тайлан, хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг дээд шатны байгууллагад хүргүүлэн ажилласан. Монгол Улсын засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй үр дүнд суурилсан санхүүжилтийн хүрээнд Биеийн тамир, спортын салбарын тодорхой үйл ажилллагааг аймаг, нийслэлийн Засаг дарга төлөөлөн хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулах Засгийнгазрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх 2022 оны гэрээнд хэрэгжүүлэхээр тусгуулсныг Ц.Шаравжамц дарга танилцуулгадаа дурдав.

            Мөн тэрбээр, Монгол Улсын Засгийнгазрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.2.1-ийн 1 дэх хэсэгт заасан ажлын хүрээнд хүн амынбүлэг, гэр бүл, байгууллага, хамт олон, салбар дундын идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан идэвхтэй хөдөлгөөн хийх, эрүүл зөв хооллох зан үйлийгтөлөвшүүлэх, дэмжлэгт орчин бүрдүүлэх замаар илүүдэл жингүй, эртэч, идэвхтэй иргэнийг төлөвшүүлэх зорилгоор “Илүүдэл жингүй Эртэч Монгол” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна.

            “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийтийн биеийн тамир, спортын талаар тусгасан зорилтуудыг нарийвчлах, тодорхой болгох асуудлыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу боловсруулагдаж буй “Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байна. Биеийн тамир, спортын тухай хуульд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулах холбогдох хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төсөл, судалгааг боловсруулсан. Үүнд, Биеийн тамир, спортын байгууллага босоо тогтолцоонд шилжиж байгаа учир харьяа байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх, бүтэц орон тоог батлах зохицуулалтыг нэмэлтээр оруулах, асуудал эрхэлсэн сайдын зарим эрхийгасуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэд шилжүүлэх зэрэг асуудлуудыг тусгасан. Салбарын хэмжээний улсын төсвийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг газар зүйн байршил, хүн амын тоотой уялдуулж тооцох, төлөвлөх норм, аргачлалыг боловсруулж, хэрэгжүүлэхэд хууль тогтоомжоор олгогдсон эрх хэмжээбайхгүй байгаа тул биеийн тамир, спортын салбарын санхүүжилтийн дэд тогтолцоогболовсронгуй болгоход хүндрэл үүсэж байгаа тул холбогдох зохицуулалтын тусгасангэж байлаа.

  “Парис-2024” зуны олимп, Паралимпын наадмынбэлтгэл ажил эхэлсэнтэй холбогдуулан оролцох Монгол Улсын Үндэсний шигшээбагийг шинээр сонгон шалгаруулах, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын Их хуралд өргөн мэдүүлэх заалтын хүрээнд “Парис-2024” зуны олимп, паралимпын наадмын бэлтгэл ажил эхэлсэнтэй холбогдуулан оролцох Монгол Улсын Үндэсний шигшээ багийг шинээр сонгон шалгаруулах, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Журам, ажлын хэсгийн бүрэлдэхүүн батлах тухай” 4 дүгээр захирамжийн нэгдүгээр хавсралтаар “Үндэсний шигшээ багийг бүрүүлэх, спортын төрлийг сонгон шалгаруулах журам”, хоёрдугаар хавсралтаар “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх спортын төрлийг сонгохшалгаруулах ажлын хэсгийг бүрэлдэхүүн”-ийг тус тус батлуулсан. Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл, сургуулилт хийх орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор “Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв”-ийг байгуулах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж,  2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийнөмчит үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай” 52 дугаар тогтоолоор “Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв”-ийг байгуулсан. Булган аймгийн Хангал суман дахь “Спортын бэлтгэлийн төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар, “Техник спортын төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрыг нийлүүлэн “Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулсан гэдгийг Биеийн тамир,спортын улсын хорооны дарга мэдээлэлдээ онцолсон. 

    Түүнчлэн тэрбээр, Биеийн тамир, спортын тухай хуульд заасны дагуу спортын холбоодын баталж мөрдүүлж байгаа тамирчны ёсзүйн дүрмийн зөрчил гаргасан тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд ногдуулах хариуцлагын тогтолцоо сайжруулах зорилгоор спортын холбоодтой гэрээний дагуу хамтран ажиллахад тэдгээрийн ёс зүйн дүрмийг сайжруулах, түүний хэрэгжилтэдхяналт тавих үйл ажиллагааг сайжруулахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Жишээ нь, Ерөнхий сайдын 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээрзахирамжаар баталсан “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх спортын төрлийг сонгох,санхүүжүүлэх журам”-аар Үндэсний шигшээ багийг сонгон шалгаруулалтыг явуулахад спортын холбооны удирдах зөвлөлөөр тамирчны ёс зүйн дүрмийг батлуулж, дүрмийн тодорхой хэсэгт тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд ногдуулах хариуцлагыг олонулсын холбооны дүрэмд уялдуулан тусгаж ирүүлэх зохицуулалтыг бий болгоод байнагэв. 

            Олимп, дэлхийн тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчдад олгож байгаа шагнал урамшууллын бодлогыг хүртээмжтэй болгох, тамирчны сахилга хариуцлага, нийгэмд үлгэрлэх байдалтай нь уялдуулж олгох байдлаар өөрчлөх арга хэмжээ авч хэрэгжүүлэх заалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу олгогдож буй сар бүрийн мөнгөн урамшуулалд олимпын наадам,дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 118 медаль авсан 67 тамирчин хамрагдаж,медальд ногдох урамшуулалд сар бүр 154.0 сая төгрөг авч байна. Шагнал урамшууллын бодлогыг хүртээмжтэй болгох олимпын бус спортын төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргаж медаль авсан тамирчдад сар бүрурамшуулал олгох эрх зүйн зохицуулалт бүрдүүлж, хэрэгжүүлбэл шаардагдах төсвийн хэмжээ 3 дахин нэмэгдэж, цаашид тогтмол нэмэгдэнэ гэсэн төсөөлөлтэй байна. Тус судалгаагаар одоо олгогдож буй шагналын төсвийн хэмнэх талаар судалсан бөгөөд дор дурдсан хувилбаруудыг гаргаад байна. Үүнд, олимпын наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс өндөр амжилт үзүүлж хүртсэн тус бүр нэг медальд сар бүр урамшуулал олгох тохиолдолд сард 32.0 сая төгрөг, жилд 384.0 сая төгрөг хэмнэх, олимпын наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн өндөрамжилт болох  нэг медальд сар бүр урамшуулал олгох тохиолдолд сард 53.0 сая төгрөг, жилд 636.0 сая төгрөгийгхэмнэх тооцоо гарч байна. Хэмнэх боломжтой 53.0 сая төгрөгийг дунджаар хуваарилж үзэхэд олимпын бус спортын төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн 132 тамирчдад сар бүр урамшуулал олгогдох тооцоо гарч байна гэдгийг Ц.Шаравжамц дарга танилцуулгадаа дурдсан.

    Мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай” 52 дугаартогтоолд “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг”-ийн (хуучнаар) эзэмшилд байгааавто сургууль, сонсогчдын дотуур байр болон эзэмшил газрыг төрийн өмчид буцаанавах асуудлын холбогдох сайд, агентлагийн дарга нарт үүрэг болгож, Нийслэлийн эзэмшилд байгаа “Авто, мотоспортын сургалтын талбайн”-н газар эзэмших эрхийг Үндэсний шигээ багийн бэлтгэл, сургалтын төвд шилжүүлэх асуудлыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан гэдгийг мэдээлэлдээ тодотгов.

            Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Г.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа, Г.Дамдинням, Ё.Баатарбилэг, Б.Баярсайханнар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин бүх шатны биеийн тамирын сургалтын хөтөлбөрийг зайлшгүй шинэчлэх, цаашлаад тус хичээлийн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг орон нутагт спортын мэргэжил арга зүйчээр ажиллах боловсон хүчин тэдгээрийн цалин хөлсний асуудлыг шийдвэрлэсэн эсэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа Спортын төв ордонашиглалтын шаардлага хангахгүй болсон тул эрсдэл гарвал хэн хариуцлага хүлээх талаар тодруулж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням Байнгын хороонытогтоолд туссан “олимп, дэлхийн тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчдад олгож байгаа шагнал урамшууллын бодлогыг хүртээмжтэй болгох, тамирчны сахилгахариуцлага, нийгэмд үлгэрлэх байдалтай нь уялдуулж олгох байдлаар өөрчлөх арга хэмжээ авч хэрэгжүүлэх” 10 дугаар заалтын биелэлт удааширч байгаа шалтгааныг лавласан.

            Ингээд “Биеийн тамир, спортын тухайхуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2021 оны 10 дугаарсарын 19-ний өдрийн 08 дугаар Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг цаашид эрчимжүүлэх чиглэлд Ерөнхий сайд болон Засгийн газарт холбогдох албан бичгийгхүргүүлэхийг Байнгын хорооны дарга Г.Дамдинням мэдэгдэв

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.