News

“Өртөөт марафон 2020" өндөрлөлөө

“Өртөөт марафон 2020" өндөрлөлөө
Мэдээ
Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооноос санаачлан нийслэлээс Налайх дүүрэг, баруун бүсэд Ховд, төвийн бүсэд Сэлэнгэ, говийн бүсэд Дорноговь аймгийг сонгон “Өртөөт марафон 2020” биеийн тамирын үйл ажиллагааг тухайн дүүрэг, орон нутгийн Захиргааны байгууллага, Биеийн тамир, спортын байгууллагуудтай хамтран 2020.10.24-11.07- ны хооронд долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа. 

“Налайх-2020” өртөөт марафонд 37 багийн 148 оролцогч, “Сэлэнгэ-2020” өртөөт марафонд 28 багийн 112 оролцогч, “Дорноговь-2020” марафонд 21 багийн 84 оролцогч, Ховд-2020 өртөөт марафонд 34 багийн 140 оролцогч тус тус хамрагдлаа. Нийт “Өртөөт марафон-2020” үйл ажиллагаанд 120 багийн 484 иргэн оролцсон байна. 

Энэхүү үйл ажиллагааг мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар шуурхай, богино хугацаанд бэлтгэл ажлаа ханган ажилласан Д.Мөнхбаяр даргатай Налайх дүүргийн Спортын хорооны хамт олонд, У.Батмөнх даргатай Сэлэнгэ аймгийн БТСГ-ын хамт олонд, Г.Батлхам даргатай Дорноговь аймгийн БТСГ-ын хамт олонд, Ч.Түмэндэмбэрэл даргатай Ховд аймгийн БТСГ-ын хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.