News

Франц улс Монголын багийн спортын хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ


Франц улсаас Монгол улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцыг хүлээн авч уулзав.  Уулзалтаар хоёр тал “Парис-2024” зуны олимп болон паралимпын наадамд Монгол Улсын баг тамирчдыг амжилттай оролцуулах зорилгын хүрээнд Франц улсын гурван хоттой хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн Үндэсний шигшээ багийн зарим төрлөөр хамтарсан бэлтгэл зохион байгуулахаар болж байна. Бэлтгэл сургуулилтыг олимпын наадмын өмнө Франц улсын бэлтгэлийн төвүүд дээр зохион байгуулах юм. Элчин сайд Сэбастиен Сүрүнгийн зүгээс Франц улсын Спортын яам болон бусад төрийн байгууллагатай хамтран дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн бөгөөд багийн спортын төрөл болох сагсан бөмбөг, регбигийн төрлийг манай улсад хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэснийг онцлох нь зүйтэй болов уу. Үүнээс гадна эмэгтэй тамирчид болон хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг спорт руу татан оруулахад дэмжлэг үзүүлж, цаашид хоёр орны хамтын ажиллагааг илүү өндөр төвшинд гаргахад спортоор дамжуулан бүх л талын туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэлээ. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.