News

Малчин Ч.Цэгмидийг "Жуух бичиг"-ээр шагналаа


Баянхонгор аймгийн Бууцагаан сумын малчин Ч.Цэгмид энэ сарын 10-ны өдөр төрөлх нутгаасаа гарч, 790 км замыг туулан хоёр хоногийн өмнө нийслэлийнхээ төв талбайд хүрэлцэн ирлээ. Өдгөө 60 настай тэрбээр 25 хоногийн турш өдөрт 30-40 км замыг туулсан юм. Ч.Цэгмидийн аялал амар байсангүй, хүчтэй салхи, усан бороо, аагим халуун өдөр түүний тэвчээрийг сорьсон гэх. Гэсэн ч тэр зорилгодоо хүрсэн. Ч.Цэгмидийн энэ хичээл зүтгэл, тэсвэр хатуужлыг өндрөөр үнэлж, Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл “Жуух бичиг”-ээр шагнаж урамшууллаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.