News

"Тамирчдын баярын өдөр" энэ сарын 26-нд болно


Зургадугаар сарын 26. Энэ өдөр “Тамирчдын баярын өдөр” тохионо. Цар тахлын улмаас хоёр жилзохион байгуулаагүй байсан тус арга хэмжээг урьд жилүүдийнхээс илүү өргөнхүрээтэй, онцлог байдлаар зохион байгуулах юм. Биеийн тамир, спортын салбарын үе үеийн удирдлагууд салбарын төв байгууллагыг тэргүүлж байх үедээ хийсэн ажил, цаашид хийх ажлын талаар санал солилцоно. Харин Улаанбаатар хотод өрнөх энэ өдрийн оргил арга хэмжээ нь Д.Сүхбаатарын талбайд 10:00 цагт эхлэх бөгөөд спортын зүтгэлтэн, эрдэмтэн, ахмад тамирчин болон олимп, паралимп, диплимп, тусгай олимп, залуучуудын олимп, тив, дэлхийн медальт тамирчид, багш дасгалжуулагчид болон нийслэл, дүүрэг, хүчний байгууллагын албан хаагчдын хүндэтгэлийн жагсаал байх юм. Мөн цацагтай аэробик, гимнастикийн үзүүлэх тоглолт, флаш моби дасгал, “UB dreams” хамтлагийн бөмбөрийн тоглолт, брейк данс бүжиг зэрэг үзүүлэх тоглолт болно.

 



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.