Манай эх оронд өнгөрсөн долоо хоногт жүдо бөхийн“Улаанбаатар их дуулга” тэмцээн болж, Монголын 56 жүдоч хүч үзэв. Тэмцээнд 30орны 279 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай баг хоёр алт, дөрвөн мөнгө, таванхүрэл медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байрт орлоо. Тус тэмцээнээснийт 11 медаль хүртсэн амжилтаараа Монголын жүдочид IJF болон Японы шигшээбагийн ард бичигдэж байна. Тухайлбал, Б.Эрхэмбаяр (66 кг), Л.Энхрийлэн (57 кг)нар жиндээ түрүүлсэн бол Г.Сод-Эрдэнэ (66 кг), Ц.Цогтбаатар (73 кг),Г.Наранцэцэг (48 кг), А.Адъяасүрэн (78 кг) нар мөнгөн медаль хүртсэн. МөнЭ.Сумъяабазар (60 кг), Ё.Басхүү (66 кг), Б.Хорлоодой (52 кг), М.Ичинхорлоо (57кг) нар хүрэл медалийн тавцанд гарсан юм. Энэ тэмцээнээс “Парис-2022” олимпынэрхийн оноо олгож эхэлж байгаа бөгөөд Улаанбаатарын их дуулгад түрүүлсэнтамирчин дэлхийн чансаан дээрээ 1000 оноо нэмэх билээ. Түүнчлэн мөнгөн медальхүртсэн бөх 700, хүрэл медаль авсан нь 500 оноо авсан юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.