News

Жүдочдын хамтарсан бэлтгэл явагдаж байна

 

Манайэх оронд жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга” тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж, орон орны шилдэг жүдочид хуран чуулав. Тэмцээн өндөрлөмөгц Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн зааланд жүдочдын хамтарсан бэлтгэл сургуулилт зургаадугаар сарын 27-ноос долоодугаар сарын 1 хүртэл өрнөж байна.

Бэлтгэлд Монгол, Япон,Финланд, Франц, Австри, Голланд, Киргизстан, Канад, Португал улсын баг тамирчид хамрагдаж байгаа ба Унгар улсад ирэх сарын 8-10-нд болох “Будапешт-2022” ихдуулга” болон ДАШТ-ий өмнөх гол бэлтгэл хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Бэлтгэлийн явц болон хүлээн авах орчин нөхцөлийн талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл нар ярилцлаа. Тус бэлтгэл сургуулилтад 100 орчим тамирчин хамрагдаж байгаа бөгөөд олимп, дэлхийн медальт олон шилдэг жүдоч байна.  


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.