News

АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ  ГАРДУУЛАВ
Мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 115 дугаар зарлигаар Ардын хувьсгалын 100жилийн ойн хүндэт медалиар тус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа нэр бүхий хүмүүсийг шагнасныг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан хүндэтгэлийн танхимд гардуулан өгч, баярхүргэн үг хэллээ.

 Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиар:

БТСУХ-ны СБХХ-ийн дарга Баяртын Нямсүрэн, ХШҮДАХ-ийн Дотоод аудитор Гүрбадамын Зургаанжин, БТГ-ын Салбарын хүний нөөцийн хөгжлийн бодлого,төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Дамдины Эрдэнэсүрэн, ҮШББХХ-ийн Залуучуудын шигшээ багийн асуудал хариуцсан мэргэжилтэн Чулуунбатын Туул,  БТБХХ-ийн Ажахуйн нэгж дэх биеийн тамирын арга хэмжээний бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Жамсранжавын Баасансүрэн, Агентлагийн ерөнхий нягтлан бодогч Дугарболдын Ариунсанаа, Төсвийн төвлөрүүлэн захирагчийн төсвийн ерөнхий нягтлан бодогч Алтангэрэлийн Өнөрцэцэг, БТБХХ-ийн Боловсролын байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн биеийн тамирын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Чоёндоржийн Базарсүрэн, спортын төв ордны инженер  Баатаржавын Бат-амгалан,  спортын төв ордны техникч Болдын Эрдэнэ-очир нарыг шагналаа.

Мөн БТСУХ-гоор дамжуулан 30 орчим биеийн тамир, спортын ахмад зүтгэлтэнүүдэд Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийг олгосон байна.

 

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.