News

ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ДАШТ-Д ОРОЛЦОХ ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Америкийн нэгдсэн улсын Орегон мужийн Южин хотод 2022 оны 07 дугаар сарын 15-24-ний өдрүүдэд болох Дэлхийн аварга шалгаруулах Хөнгөн атлетикийн тэмцээнд үндэсний шигшээ багийн марафоны тамирчид болон Монголын хөнгөн атлетикийн холбооны удирдлагыг БТСУХ-нд хүлээн авч уулзав.

Тэмцээнд Монголын багийн дасгалжуулагчаар Б.Доржпалам, О.Оюунтуяа тамирчнаар гавьяат тамирчин Б.Сэр-Од,ОУХМ Д.Гантулга, Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа /эм/нарын 4-н тамирчид оролцоно. Манай баг тамирчид Нидерланд улс, БНСУ, Улаанбаатарын олон улсын марафон гүйлтийн тэмцээнээс тус ДАШТ-д оролцох эрхээ авч,баталгаажуулсан юм.  Манай тамирчид бэлтгэл сургалтаа Налайх дах хөнгөн атлетикийн талбай болон Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд хийж байна.

Тэмцээнд оролцохбаг тамирчдын бэлтгэл хийх болон бусад зарим зардлыг БТСУХ-ноос хариуцан гаргаж, бүх талаар дэмжиж байгааг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан уулзалтын үеэр онцлон тэмдэглэж, хөнгөн атлетикийн спортыг цаашид дэмжин ажиллахаа илэрхийлэн, баг тамирчдаа спортын өндөр амжилт гаргахыг хүсэн захиа даалгавар өгсөн байна.  

Энэхүү ДАШТ-дамжилттай оролцсон тамирчид 2024 оны Парисын зуны олимпын наадамд  орох эрхээ ханган биелүүлэх юм.

 

 БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.