News

Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтарсан судалгааны бага Хөвсгөл аймагт ажиллав

Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран төрийн албан хаагчдын ажил мэргэжлийн онцлогт уялдуулан бие бялдрын ерөнхий хөгжил, хөдөлгөөний идэвхийг тодорхойлох судалгааг энэ сарын 1-3-нд Хөвсгөл аймагт зохион байгуулав. Төрийн албан хаагчдын дундах хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга замыг сайжруулах, нотолгоо бий болгох зорилго дор энэхүү судалгааг явуулж буй юм. Судалгаанд хөдөлгөөний идэвхийн талаарх мэдлэг, хандлага, дадлын талаар асуумжийн аргаар судалгаа авч , энэ хүрээнд бие махбодын хэмжилт, бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорилоор тодорхойлох нь ач холбогдолтой болсныг оролцогч талууд өгүүлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.