News

“АЗИЙН ХҮҮХДҮҮД 2022” НААДАМ ЭХЭЛЛЭЭ

“АЗИЙН ХҮҮХДҮҮД 2022” НААДАМ ЭХЭЛЛЭЭ
Мэдээ

“АЗИЙН ХҮҮХДҮҮД 2022” НААДАМ ЭХЭЛЛЭЭ

 

ОХУ-ын Приморскийн хязгаарын Владивосток хотноо өчигдөр орой “Азийн хүүхдүүд 2022” олон улсын спортын VII наадам нээлтээ “Фетисов арена” спорт цогцолборт хийлээ. Наадамд оролцож байгаа Армен, Афганистан, Энэтхэг, Иран, Казахстан, Кыргызстан, Ливан, Монгол, ОХУ, Пакистан, Тайланд, Туркменистан, Узбекстаны 13 орны 1,355 тамирчдын жагсаал боллоо. 

Наадмын нээлтэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины мэндчилгээг Ерөнхийлөгчийн туслах, БТС-ын холбооны зөвлөлийн нарийн бичгийн дарга И. Левитин уншин, Спортын сайд, ЗБХ-ны дарга О.В.Матыцин, Олон улсын “Азийн хүүхдүүд” наадмын хорооны дарга В.В.Максимов, Оросын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч С.Поздняков, Приморскийн хязгаарын амбан захирагч О.Кожемяко нар үг хэллээ. 

Урлаг, соёл, циркийн олон арван сонирхолтой тоглолт, үзүүлбэрийг Приморскын хязгаарын болон Саха Якутын мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид, төлөөллүүд үзүүллээ. Нээлтийн ажиллагааг Оросын МАТЧ ТВ телевиз шууд дамжуулан үзүүлсэн байна. 

Наадам спортын 19 төрлөөр болж, 273 багц медаль гардуулах ба тэмцээнүүд 07 сарын 28-нд элсний волейболын төрлөөр хотын төв талбайд эхэлсэн юм. Наадам 08 сарын 8-нд дуусна. 

Өсвөрийн тамирчид Владивосток хотноо “Океан” олон улсын хүүхдийн төвд амьдарч, олимпын тосгоны адил бүх нөхцөлөөр хангагдсан байна. 

Монголын тамирчид спортын таван төрөлд /жүдо, самбо, кураш бөх, мас рестлинг, усан сэлэлт/ 48 хүний бүрэлдэхүүнтэй баг Биеийн тамир, спортын улсын хорооны шууд удирдлагатайгаар оролцож байна. Монголын баг тамирчдын тэмцээн өнөөдөр усан сэлэлтийн төрлөөр эхэлж, УТЦ Олимпиеца нэртэй олимпын стандартын бассейнд тамирчид гараандаа гарч уралдана. 

Наадмын дэлгэрэнгүй мэдээллийг www.vladivostok2022.comwww.primorsky.ru сайтаас хүлээн аваарай. 

 

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.