News

Д.Жаргалсайхан дарга Дархан-Уул аймагт ажиллаа

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Биеийн тамир, спортын салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад төсөвт өртөг нь 176,2 тэрбум төгрөг, санхүүжих дүн 46,9 тэрбум төгрөг бүхий 45 төсөл, арга хэмжээ батлагдсан.

Үүнд:

ü  Шилжих барилга-34

ü  Шинэ барилга-7

ü  Шилжих их засвар-1

ü  Шинэ их засвар-2

ü  ТЭЗҮ-1


Дээрх хөрөнгө оруулалтуудаас олон жил он дамжин хэрэгжиж буй барилга болох Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргүүдийн болон Дархан-Уул аймгийн спорт цогцолборуудын барилга угсралтын ажлын гүйцэтгэлд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Сангийн яам, Барилгын хөгжлийн төв зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. 


Энэ ажлын хүрээнд Дархан-Уул аймагт баригдаж байгаа 2200 хүний суудалтай спорт цогцолборын барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2022 оны 06 сарын 28-ний өдрийн А/116 дугаар тушаалаар байгуулагдсан Н.Батсүх ахлагчтэй ажлын хэсэг холбогдох баримт бичиг болон газар дээр нь ажилласны дүнд барилгын ажлын явцын талаарх дүгнэлт хийж, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж шийдвэр гаргаснаар үндсэн гүйцэтгэгч буюу “Нэмбар” ХХК-тай туслан гүйцэтгэгч оролцуулан нэмэлт гэрээг 2022 оны 08 дугаар сарын 11-нд байгуулж, 12 дугаар сарын 01-ний дотор гэрээгээр тохиролцсон ажлыг хүлээлгэн өгөхөөр болж, БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан болон холбогдох албаны хүмүүс 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүрэлцэн очиж барилгын ажлыг эхлүүллээ. 


Дүүргийн спорт цогцолбор, 700 суудал /Улаанбаатар, Налайх дүүрэг/ барилгын ажлын явцтай газар дээр нь ажиллаж, гүйцэтгэгч компани болох “Бүрд констракшн” ХХК-ийн удирдлага, ерөнхий инженер болон Налайх дүүргийн Засаг дарга, холбогдох албаны хүмүүстэй хамтарсан уулзаж хийж, барилгын ажлыг эрчимжлүүлж, дулааны шугамын ажлыг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны дотор ашиглалтанд оруулахаар ажлыг эхлүүллээ. Дүүргийн спорт цогцолбор, 1000 суудал /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/ барилга угсралтын ажил нь 2022 оны батлагдсан төсвийн хүрээнд ажил хэвийн үргэлжилж байна.

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.