Сербиулсын Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулахтэмцээн есдүгээр сарын 6-18-нд болно. Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээбагийн дасгалжуулагч Ц.Баярсайхан, Б.Баяраа, Т.Сүхбаатар, Ц.Цогтбаяр, Б.Батзоригнарын удирдлага дор 20 (эрэгтэй 10, эмэгтэй 10) тамирчин өрсөлдөхөөр Орхон аймаг дахьСэлэнгэ амралтын баазад сэргэлтийн бэлтгэл хийж байна. Энэ үеэр Биеийн тамир,спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан баг тамирчдын бэлтгэл сургуулилттайтанилцаж, чөлөөт бөх бол бидний итгэл найдвар тавьж байгаа гол төрлүүдийн нэггэдгийг онцолж, бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлэхийг тамирчид, дасгалжуулагчдадуриаллаа. Түүнчлэн тамирчдын бэлтгэл сургуулилтай танилцах үеэр БТСУХ-ны дарга Д. Жаргалсайхан, МЧБХ-ны Ерөнхийлөгч, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар уулзан багийн хурлыг хийн, тамирчид, дасгалжуулагч нартай гэрээ байгуулах ажлыг хийж зохион байгуулжээ. Тус баазад 60 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид гурван долоо хоногийн бэлтгэл сургуулилт хийсэн бөгөөд маргаашаас “Эко” бэлтгэлийнбаазад үргэлжлүүлэн хийх юм. Белградын дэвжээнд эх орноо төлөөлөнэрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү, 65 кг-д Ц.Цогбадрах, 70 кг-д Э.Тэмүүлэн, 74 кг-д О.Сүлдхүү,79 кг-д А.Дөлгөөн, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, 92 кг-д Г.Ганхуяг, 97 кг-д Ө.Батзул,125 кг-д М.Лхагвагэрэл нар өрсөлдөнө. Харин эмэгтэйчүүдийн 50 кг-ын жиндД.Отгонжаргал, 53 кг-д Б.Хулан, 55 кг-д Г.Отгонжаргал, 57 кг-д Э.Даваачимэг, 59кг-д Б.Эрдэнэсувд, 62 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 65 кг-д Ө.Пүрэвсүрэн,68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д Э.Даваанасан, 76 кг-д Г.Ариунжаргал нар зодоглохюм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.