News

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД БЭЛТГЭЛДЭЭ ГАРЛАА

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД БЭЛТГЭЛДЭЭ ГАРЛАА
Мэдээ
Цар тахлын үед Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийг цалгардуулалгүй, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, бэлтгэл сургуулилтыг нь тасралтгүй үргэлжлүүлэх хүсэлтийг УОК-д тавьж шийдвэрлүүлсний дагуу өнөөдөр Олон улсын Найрамдал төв болон Техник спортын төвд ҮШБ-ийн тамирчид цугларалтанд гарлаа. Тодруулбал:
Олон улсын Найрамдал төвд: Жүдо, чөлөөт бөх, бокс, ширээний теннис, таеквондо, цана, пара жүдо, пара таеквондо, пара цана.
Техник спортын төвд: Байт харваа, буудлага, хүндийн өргөлт, пара байт харваа, пара буудлага, пара хөнгөн атлетик гэсэн спортын 15 төрлийн нийт 53 хүний бүрэлдэхүүнтэй баг явлаа.
Үндэсний шигшээ багийн тамирчдаа БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц,
МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар үдэн гаргаж, амжилт хүслээ.




Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.