БНСУ-ын Чанвон хотод пара буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 15-25-нд болж байгаа бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ш.Буянзаяагийн удирдлага дор Г.Ганзориг, А.Ууганцэцэг нар өрсөлдөж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийг 50 метрийн P4 дасгалд Г.Ганзориг алтан медаль хүртэж, 25 метрийн P3 дасгалд есдүгээр байрт орлоо. Харин А.Ууганцэцэгийн хувьд олон улсын анхны тэмцээн нь энэ бөгөөд наймдугаар сарын 24-нд P2 дасгалд цэц мэргэнээ сорих юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.