News

Монголын биатлончид зуны ДАШТ-нд анх удаа өрсөлдөнө


Герман улсад биатлоны зуны ДАШТ энэ сарын 24-28-нд болох бөгөөд Монголын баг тамирчид тус тэмцээнд анх удаа оролцохоор хилийн дээс алхав. Тэмцээнд дасгалжуулагч олимп, дэлхийн аварга Александар Попов, дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд Э.Энхсайхан, О.Гантулга, Б.Анхболд, эмэгтэйчүүдэд М.Должинсүрэн, Д.Энхчимэг, Э.Ариунзул нар өрсөлдөнө. Монголын баг тамирчид тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтаа Казахстаны Петропавлоск хотод хангажээ. Энэ удаагийн тэмцээнд 28 орны 400 орчим тамирчин оролцохоор болсон ба Себастьян Самуэльссон, Эльвира Оберг, Доротея Вирер, Маркета Давидова, Лиза Виттоцци, Марте Ульсбю-Ройзеланн зэрэг өндөр зэрэглэлийн биатлончид өрсөлдөх юм. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.