News

БИАТЛОНЧИД АМЖИЛТАА АХИУЛСААР БАЙНА

БИАТЛОНЧИД АМЖИЛТАА АХИУЛСААР БАЙНА
Мэдээ
Олон улсын биатлоны холбооны цомын тэмцээн Германы Арберт хотод зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээнд Монголын таван биатлонч өрсөлдсөн юм.
Эрэгтэйчүүдийн 10 км-ын спринт уралдаанд 148 тамирчин уралдснаас Э.Энхсайхан 90, спортын мастер Ц.Адъяажаргал 97, эмэгтэйчүүдийн 7.5 км-ын спринтэд 135 тамирчин өрсөлдснөөс Т.Ариунболд 93 (0+0), М.Должинсүрэн (2+2) 115, Д.Энхчимэг (5+3) 125 дугаар байрт тус тус оржээ.
Монголын биатлончдоос эрэгтэй, эмэгтэй төрөлд хамгийн өндөр амжилтыг өнгөрсөн жил Лозаннд болсон залуучуудын өвлийн олимпийн наадамд оролцсон 18 настай ОУХМ Э.Энхсайхан 58, спортын мастер Т.Ариунболд 42 тамирчинг ардаа орхиж байсан юм.
Т. Ариунболд бүх буудалтаа алдаагүй буудаж Монголын биатлончдын түүхэн амжилт үзүүлсэн байна.





Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.