News

МУИС-ын удирдлагуудыг хүлээн авч уулзав

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан өнөөдөр МУИС-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад МУИС-ийн захирал Б.Очирхуяг, Санхүү эрхэлсэн дэд захирал Ц.Болормаа, Хангамж үйлчилгээний газрын дарга В.Алтансүх, Биеийн тамирын тэнхимын эрхлэгч Л.Эрдэнэпүрэв нар оролцов. Уулзалтаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн ард баригдаж буй 1000 хүний суудалтай спорт цогцолборын барилгын ажлын явц болон цаашид хийж хэрэгжүүлэх асуудлаар санал солилцсон юм. Анх 2011 онд барилгын ажил эхэлсэн ч газрын маргааны улмаас зогсонги байдалтай байна. Энэ цогцолбор нь 25 метрийн таван зам бүхий усан бассейн, бэлтгэлийн болон стандарт заалны хэсгүүдтэй. Тэгвэл энэ барилга байгууламжийн газар нь МУИС-ийн эзэмшилд байдаг бөгөөд МУИС-ийн удирдлагуудын зүгээс уг барилгыг өөрийн эзэмшилд байлгаж, сургуулийнхааоюутан залуусын биеийн тамирын хичээл, тэмцээн уралдаанд ашиглах чин хүсэлтэй байна. Цаашид энэ барилгын ажлын асуудлыг БШУЯ, Сүхбаатар дүүргийн холбогдох хүмүүстэй ярилцаж, шийдвэрлэхээр болов. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.