News

Биеийн тамирын сургуулиудын удирдлагуудтай уулзав

  

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Биеийн тамирын их, дээд сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн захирал Г.Энхсайхан, “Мон-Алтиус” дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч Г.Амарсанаа, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн дэд захирал Л.Гүндэгмаа нар оролцож, боловсролын салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өгөв.


Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл “Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд дасгалжуулагчийн төгсөлтийн дараах сургалт, арга зүйчийн төгсгөлтийн дараах сургалтыг хэрэгжүүлнэ. Биеийн тамир, спортын судалгаа шинжилгээний туршилтын ажлыг санхүүжүүлэх журмын хүрээнд суурь судалгаа, захиалгат төсөл, гадаадтай хамтран ажиллах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” хэмээв.


Тэгвэл Д.Жаргалсайхан дарга хэлсэн үгэндээ Биеийн тамирын багш нарын сургалтын хөтөлбөр, хичээлийн явцын үр дүнд иргэд сэтгэл дундуур байна. Бэлтгэн гаргасан биеийн тамирын багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх чухал болохыг сануулж, эрдэмтэн судлаачдын эрдмийн нөөцийг ашиглахад хамтран ажиллахаа дуулгав. Гадаад харилцааны чиглэлээр хамтын ажиллагааны өргөжүүлэх бололцоо байна. Их, дээд сургуулиудтай хамтран ОХУ-д биеийн тамир, спортын чиглэлээр боловсон хүчин бэлтгэх боломж байгааг дурдав. Мөн их, дээд сургуульд суралцаж буй оюутан, залуусын спортын дасгалжуулалтынх нь ажлыг сайн явуулж, шигшээ багт орох хэмжээний тамирчдыг бэлтгэн нийлүүлэх нь чухал гэдгийг онцолсон юм.

-Биеийн тамирын их, дээд сургуулиудаас гаргасан саналд түшиглэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж авахад нь дэмжлэг үзүүлэх

-Биеийн тамирын сургалтын арга хэмжээг Биеийн тамирын сургуулиудын материаллаг баазад тулгуурлан зохион байгуулах

-Фитнесс, усанд сэлэлтийн багш, дасгалжуулагчийг бэлтгэх

-Сумдын биеийн тамирын арга зүйчийг нэмэгдүүлэх чиглэл өгөв. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.