News

Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдаар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг томилов

 

УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Монгол Улсынсайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын албан тушаалдтомиллоо. Тэрбээр 1964 онд Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 58 настай.1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн  дунд сургууль, 1990 онд Нийгмийг аюулаас хамгаалахяамны Цэргийн дээд сургууль, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийг тус тус төгссөн.Хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр, Боловсролын доктор зэрэгтэй.1983-2000 онд Биеийн тамир, спортын “Хүч” нийгэмлэгийн тамирчин, ахлах дасгалжуулагч,орлогч дарга, 1999 онд “Аварга” дээд сургуулийн захирал, 2004 оноос одоог хүртэлМонгол Улсын Их Хурлын гишүүн, 2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын  Хууль зүйн байнгын хорооны дарга, 2016-2017 ондМонгол Улсын Засгийн газрын гишүүн - Батлан хамгаалахын сайд,  2018-2020 онд Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн дэдхорооны дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгынхорооны даргаар ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Олимп, нийтийнбиеийн тамир, спортын сайдын албан тушаалд томилох үндэслэл:

Монгол Улсад олимпизм, спорт, нийтийн биеийн тамир, эрүүл идэвхтэй амьдралынхэв маягийг төлөвшүүлэх, 2024 оны Парисын Олимп болон тив, олон улс, дэлхийн аваргынтэмцээнд оролцох Монгол тамирчдын бэлтгэлийг хангах ажилд томоохон хувь нэмэр оруулна. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.