News

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд МҮОНТ-тэй хамтран ажиллана


Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатартай уулзаж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцлаа. Уулзалтад Биеийн тамир, спортын улсын хороо Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн дарга О.Баасан, ахлах мэргэжилтэн М.Мэнджаргал, мэргэжилтэн Д.Соёлмаа, МҮОНТ-ийн Төрөлжсөн сувгуудын сувгийн захирал П.Отгонтуяа, ерөнхий продюсер Г.Отгонжаргал нар байлцав.


Д.Жаргалсайхан дарга хэлэхдээ хүнамын бие бялдрын хөгжлийн түвшин, илүүдэл жин, таргалалт, биеийн жингийн индекс, хөдөлгөөний хомсдолоос шалтгаалсан өвчлөл, халдварт бус өвчин нэмэгдэж байна. Иймээс цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль болон насанд хүрэгчид, ахмадууд руу чиглэсэн телевизийн арга хэмжээг хамтран зохион байгуулах нь нэн чухал болохыг онцлов.


МҮОНТ-ийн зүгээс нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлж, ажлын байрны дасгал, хичээлийн завсарлагааны дасгалыг хийх цагийг эргэн сэргээн тогтмолжуулах хэрэгтэйг дурдаж, өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлууд, ирэх жилүүдэд олон нийтийг хамарсан томоохон контентыг бэлтгэн хүргэх, цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулав. Талууд уулзалтаар салбар дундын уялдааг хангах зорилгоор сургуулийн өмнөх болон  ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн оюутан, залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл зөв амьдралын дадал хэвшилтэй иргэдийг бий болгох, Монгол хүний нас, биеийн онцлогт тохирсон “Үндэсний дасгал”-ын зохиомж бэлтгэх, түгээх ажлыг хамтран хийх тал дээр саналнэгдэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.