News

Монголын бүх ард түмний спортын наадмын хийн гар бууны медальтнууд тодорлоо


Монголын бүх ард түмний спортын XV наадмын буудлагын шигшээ тэмцээн ҮШББС-ын төвд болж байна. Өнөөдөр эхэлсэн тус тэмцээнд 25 багийн 50 (эрэгтэй 25, эмэгтэй 25) тамирчин хийн гар бууны 10 метрийн дасгалд өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн ангилалд Чингэлтэй дүүрэг, “Хилчин” багийн тамирчин, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт Ш.Буянзаяа түрүүлэв.
Удаах байрт Баянзүрх дүүргийн тамирчин, Дэлхийн цомын хүрэл, Универсиад наадмын алт, мөнгө, хүрэл медальт, Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Даваахүү, Увс аймгийн тамирчин Универсиад наадмын мөнгө, хүрэл медальт Э.Бадамгарав нар орлоо.

Харин эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд Хан-Уул дүүргийн тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Т.Гантуул алтан медаль хүртсэн бол Орхон аймгийн тамирчин Ц.Анударь, Багануур дүүргийн тамирчин Э.Хишигдэлгэр нар удаалав.
Сонирхуулахад хийн гар бууны дасгалд мөнгөн медаль хүртсэн Э.Даваахүү, Ц.Анударь нар хоёул “Токио-2020” зуны олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож байв.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.